Гишүүд шуурхайлж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Гишүүд шуурхайлж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг гишүүд шуурхайлж байна. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг санал хураалгаж дуусгаснаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлж, гялалзуулав. Улмаар Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэхүү тогтоолын хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг стратегийн чухал бүтээгдэхүүнд оруулж, гамшиг тохиолдсон үед ашиглахаар Засгийн газраас өргөн мэдүүлээд буй юм.

Түүнчлэн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Дээрх хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүдээс хэн нь ч төсөл санаачлагчдаас хариулт авахыг хүсэхгүй байгаа тул ердөө 10 минутанд гурван хуулийн төслийг холбогдох байнгын хороонд шилжүүлж чадлаа.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж