iPhone-ийн шинэ үйлдлийн систем гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

iPhone-ийн шинэ үйлдлийн систем гарлаа

“Apple” компани өчигдөр компанийн төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж, iPhone гар утасны үйлдлийн системийн шинэ хувилбарын талаар мэдээлэл хийжээ. iPhone OS 4.0 нэртэй шинэ үйлдлийн системийн хөгжүүлэгчдэд зориулсан хувилбар энэ долоо хоногт гарах бол энэ зун хэрэглэгчдэд хүрэх юм.  Программ хангамж хөгжүүлэгчид шинэ үйлдлийн системийн хуанли, фото сан, дүрслэл болон видео өгөгдлийн санд нэвтрэх эрхтэй бөгөөд программуудын ажиллагааг хурдасгах зорилготой ажээ.
Таамаглаж байсанчлан iPhone-ийн шинэ үйлдлийн систем нь multitasking буюу олон программыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой. Хэрэглэгчид home button-г хоёр удаа дарснаар идэвхтэй ажиллуулж байгаа программуудын жагсаалтыг дэлгэцийн доод хэсэгт харах боломжтой ба аль нэгийг нь сонгож дарснаар тэр программ руугаа нэвтэрнэ. Бас нэгэн онцлууштай шинэчлэл гэвэл хэрэглэгч iPhone-доо суулгасан программуудаа бүгдийг нь дэлгэцэнд байрлуулахын оронд хавтаст хийж, ангилах боломжтой юм. Түүнчлэн iPhone OS 4.0 хувилбарын камерын үзүүлэлт тав дахин zoom хийх боломжтой болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж