Хувиараа алт олборлогчдын маргаан

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Хувиараа алт олборлогчдын маргаан

Хувиараа олборлогчдын маргаан ”сентерра голд”-оос үүдээгүй

Төв аймгийн Борнуур сумын хувиараа алт олборлогч 150 иргэн талбайгаа
булаалгасан гэж үзэн тэмцэл эхлүүлээд буй юм. Тэдний ажиллаж байсан
талбайг нь “Сентерра голд” компани худалдан авч, өөрсдийг нь хөөсөн гэж
үзэн эсэргүүцэл үзүүлж байгаа хэмээсэн. Энэ ташаа мэдээлэл юм байна.
“Сентерра Гоулд” компани нь Засгийн газар болон Щвейцарийн хөгжлийн
агентлагтай “Бичил уурхайг дэмжих төслийг хэрэгжүүлэх тухай” гурван талт
гэрээ байгуулж, уг төслийг дэмжих зорилгоор Төв аймгийн Борнуур сумын
нутагт орших тусгай зөвшөөрөлтэй талбайг өнгөрсөн 2010 онд АМГ-ын газарт
өгчээ. Иймээс төрд буцаан өгсөн уг тусгай зөвшөөрөлтэй талбайтай
холбогдох тус компанийн эрх, үүрэг дуусгавар болсон юм байна. Харин
дараа нь уг лицензийг “Гүнбилэг трейд” гэх компани хуулийн дагуу авчээ.
“Гүнбилэг трейд” компанийг  дээр дурдсан төсөлд хамрагдаж байсан
хувиараа алт олборлогч хэсэг хүмүүс нийлж байгуулсан аж. Хэдийгээр
компанийн статустай боловч хувиар алт олборлогчид лицензийг эзэмших
болсонд бусад нь дургүйлхэн үйл ажиллагааг нь эсэргүүцэн тэмцэл хийж
байгаа аж .

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж