
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Баянзүрхийн гүүр, Туул голд 13-18 насны хоёр эрэгтэй хүүхэд усанд сэлнэ гэж уржигдар гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэдний өмсч явсан гутал, хувцас нь голын эрэг дээр байна гэх мэдээллийг Онцгой байдлын газарт ирүүлсэн ба Аврах салбарын бүлгийн албан хаагчид эрэн хайж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Г /30 настай эрэгтэй/ энэ сарын 13-нд сураггүй алга болж, унаж явсан морь нь эмээл, хазаартайгаа норсон байдалтай голын эрэг дагуу олдсон байна. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын албан хаагчид Сэлэнгэ мөрөнд эрэн хайж цогцсыг өчигдөр уснаас олсон байна.