
Тэрээр Ард түмнээс уучлалт хүсэхдээ дараах үгийг хэлсэн юм.
Шинэ тутам Монгол Улсын тусгаар тогтнол тун эмзэг байлаа. Хил хязгаарт халдах, дотоодод нь хагалан бутаргах зэргээр Монголын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн аюул занал, гадны халдлага довтолгоон, өдөөн хатгалга үндсэндээ 1940-өөд оны сүүл хагас хүртэл үргэлжилсэн.
Их гүрнүүдийн геополитик, Коминтерн, Бүх Холбоотны Коммунист /Большевикуудын/ Намын тулгалтаар хийгдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол орныг нөмөрч, энэ хэлмэгдүүлэлтэд хамгийн түрүүнд намын удирдлага, гишүүд өртөж манай нам, төр, засаг, ард түмнийхээ хамт гашуун зовлон амссан билээ.
Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн амь насаа алдсан, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд, албан хаагчид, цэргийн дарга нар, лам хувраг, намынхаа гишүүдийн ах дүү, төрөл төрөгсөд, үр ач нарт гүн эмгэнэл илэрхийлж, хэлмэгдэлтийг таслан зогсоох, газар авахуулахгүй байх талаар хүчин мөхөсдсөндөө ард түмнээсээ Монгол Ардын Нам уучлал хүсч байна.
Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг манай нам санаачлан “Лхүмбийн хэрэг” гэгч хилс хэрэгт холбогдогсодыг 1936 онд шоронгоос сулласан тэр үеэс эхлүүлсэн юм. Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил үргэлжилж өдгөө үндсэндээ шувтарч байна.
Нийгэмд шударга ёсыг улам бүр батжуулан тогтоох, улс төрийн ба бусад төрлийн элдэв хэлмэгдүүлэлт дахин гаргуулахгүйн төлөө Монгол Ардын Нам цаашид тууштай тэмцэж ажиллах болно. Хэмээн уучлал хүссэн юм.
Б.Алтансүх