Талийгаачийг эмэгтэй хүн хөнөөсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Талийгаачийг эмэгтэй хүн хөнөөсөн байжээ

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн V хорооны нутаг, “Чингис Соосэ” дээд сургуулийн автобусны буудлын орчим өнгөрсөн тавдугаар сарын 12-13-нд шилжих шөнө хоёр хүнийг хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Хэргийг УМБГ, ЭЦГ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд сар гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст хэрэгт холбоотой байж болох гурван хүнийг сэжигтнээр татан  шалгасан байна. Тэдний нэг болох эмэгтэй “Бид автобусны буудлын дэргэд хамт архи ууж байгаад маргалдаж талийгаач Б, Н нарыг хутгалж бүрэлгэсэн” гэж мэдүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгөх аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж