
АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат өөрийг нь үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэх гомдлыг Төрийн албаны зөвлөлд өгөөд байсан юм. Төрийн албаны зөвлөл Э.Амарбатын гомдлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд, түүний албан тушаалыг бууруулсан нь үндэслэлгүй хэмээн үзсэн байна. АТГ-ын дарга Ч.Сангарагсаа түүнийг 2010 оны долдугаар сард ажилдаа хайнга хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалаас халж, мөрдөн байцаагч болгоод байсан юм. Ийнхүү албан тушаалдаа буцаж очих болоод байгаа Э.Амарбат одоогоор орон нутагт ажиллаж байгаа ажээ.
С.Отгон