Нөөцийн мах үүргээ биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах үүргээ биелүүллээ

Нийслэлийн хүн амын  хаврын хэрэгцээнд зориулан энэ жил 12000 тонн махыг 14 үйлдвэрт  бэлтгэн нийлүүлж 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн 274 цэгт борлуулж байна. Энэ хугацаанд  үхрийн махыг 3500 төгрөг, хонины махыг 3000 төгрөг, ямааны махыг 2400 төгрөгөөр худалдаанд гаргасан байна. Үүний зэрэгцээ зах зээл дээрх махны үнэ, хангамжтай уялдуулан нөөцийн махны үнийг 2 удаа хямдруулжээ.

Ингэхдээ  4 дүгээр сарын 21-ны өдрөөс жижиглэн худалдаалах үнийг 100-200 төгрөгөөр буулгаж  4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 3300 төгрөг, хонины махыг 2900 төгрөг, ямааны махыг 2300 төгрөгөөр, түүнчлэн 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар нэр төрөл бүрийг 300 төгрөгөөр буулгаж 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 3000 төгрөгөөр, хонины махыг 2600 төгрөгөөр, ямааны махыг 2000 төгрөгөөр худалдаалж эхлэв.

Энэ хугацаанд  1-р сард 1648 тн, 2-р сард 973,1 тн, 3-р сард 1566,17 тн, 4-р сард 2174,57 тн, 5- сард 4362,11 тн, 6-р сарын 14-ны өдрийн байдлаар 926,516 тн нийт 11650,518 тн нөөцийн мах, үүнээс үхрийн мах 2782,161 тн, хонины мах 6368,355 тн, ямааны мах 2511,375 тн борлогдоод байна. Энэ нь нийт бэлтгэсэн махны 97,07%-ийг эзэлж байна.

Нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Монголын махны холбоо хамтран 4 сараас эхлэн сар бүр махны өргөтгөсөн худалдааг 6 дүүргийн нийт 31 цэгээр явуулын болон байнгын худалдаа зохион байгуулж 4-р сард 224,1 тн, 5-р сард 263,45 тн, 6-р сард 202,505 тн нийт 720,055 тн нөөцийн махыг гулуузаар худалдаалжээ.

2011 оны 6-р сарын 3-р долоо хоногт зах зээл дээр хонины ястай 1 кг зоорины махыг дунджаар 2950 төгрөг, шинэ махыг дунджаар 4040 төгрөгөөр, үхрийн ястай 1 кг зоорины махыг дунджаар 4275 төгрөг, шинэ махыг дунджаар 4730 төгрөгөөр, ямааны ястай 1 кг зоорины махыг дунджаар 2800 төгрөг, шинэ махыг дунджаар 3025 төгрөгөөр худалдаалж байна. Мөн хонины цул 1 кг махыг дунджаар 3775 төгрөг, үхрийн цул 1 кг махыг дунджаар 5400 төгрөгөөр худалдаалж байна.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа үхрийн шинэ махнаас үхрийн зоорины махны үнэ 1275-1730 төгрөгөөр, хонины шинэ махнаас хонины зоорины мах 350-1440 төгрөгөөр, ямааны шинэ махнаас ямааны зоорины мах 800-1025 төгрөгөөр хямд байгаа юм.

2011 оны 4, 5, 6 сарын зах зээл дээрх махны үнийг өнгөрсөн оны тус саруудтай харьцуулж үзвэл 10,7-32%-иар доогуур байгаа нь нөөцийн мах үүргээ биелүүлж зах зээл дээрх махны үнийг барьж чадсан болохыг харуулж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж