
Америкийн жүжигчин, дуучин, продюссер, найруулагч гэх мэт олон талын авьяастай Диана Агроны талаар нэгэн сенсаац хэсэг шуугиан тарив. “Glee” цувралаараа олонд танигдсан бүсгүй өнгөрсөн бямба гаригийн орой “Likes Girls” гэсэн бичээстэй футболк өмссөн байсан нь сэтгүүлчдийн нүдний буланд өртөлгүй өнгөрсөнгүй. Үүний улмаас түүнийг ижил хүйстэн юм уу гэсэн асуултууд маш богино хугацаанд хаа сайгүй тарж орхижээ. Харин үүнийг жүжигчин бүсгүй тайлбарлахдаа би лесби биш, би өөрөө эмэгтэй хүн учраас эмэгтэй хүндээ хайртай гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Хүмүүс намайг зөвөөр ойлгоосой гэж хүсч хэмээн мэдэгджээ.
Б.Энх