Гандигийн эд зүйл музейгээс алдагджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Гандигийн эд зүйл музейгээс алдагджээ

Энэтхэгийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Махатма Гандигийн эдэлж хэрэглэж байсан нүдний шилний гэр Энэтхэгийн баруун хэсэгт орших түүний гэр музейгээс алдагджээ. Нагпур хотоос 75 километрийн зайд орших Гандигийн амьдарч байсан Севаграм тосгоны ойг угтах арга хэмжээнд бэлтгэх үеэр музейн эд зүйл алга болсон байна.

Ганди Варда хотын ойролцоох Севаграм тосгонд 1930-аад оны дунд үеэр ирж, энэ газарт 1942 оны долдугаар сард Их Британиас Энэтхэгийг тусгаарлахыг шаардсан тунхаг бичгийг гаргаж байжээ. Алга болсон нүдний шилний гэрний хамт үзэг, бие угаагч сойз гэх мэт бусад эд зүйлс байсан ч ганцхан нүдний шилний хайрцгийг авсан нь музейн ажилчдын сонирхлыг татаж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж