
Зүрхний цохилт тэг хүрэхэд хүн амиа алддаг. ThinkGeek-ийн лабориторид явуулсан туршилтаар хүн сэтгэл хөдөлгөм онцгой хүнтэй учрахад зүрхний цохилт нь огцом нэмэгддэгийг тэд ажиглажээ. Харин туршилтын дараа тэд дээрх гайхалтай санааг олж, 8-Bit Dynamic зүрхний цохилтыг мэдэрч гэрэл асдаг цамц зохион бүтээхээр болжээ.
Энгийн ажил хийж байх үед ч цамцны гэрэл асах ёстой аж. Сэтгэлээр унасан үед цамцны гэрэл асахгүй бөгөөд харин сэтгэл татам хэн нэгэнтэй ярилцаж, тэврэлдэх эсвэл үнсэлцэхэд гэрэл нь асч эхлэх гэнэ. Тэгэхээр хэрэв та хэн нэгэнд алдсан сэтгэлээ илчлэхдээ сандрах вий гэж бодож байгаа бол санаа зовох хэрэггүй болж байна.
Н.ЭНХ