Даланзадгадад англи хэлний зуны сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Даланзадгадад англи хэлний зуны сургалт эхэллээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 12-нд англи хэлний зуны сургалтын нээлтын арга хэмжээ боллоо. Улсын их хурлын гишүүн Ц.Баярсайханы санаачилгаар “Англи хэлний зуны сургалт”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Энержи ресурс” ХХК Өмнөговь аймгийн хүүхэд залуусын төлөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж энэхүү зуны сургалтыг 100 хувь санхүүжүүлжээ. Харин төслийн гүйцэтгэгчээр “Глобал удирдагч” дээд сургууль ажиллаж байгаа аж. Энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа зорилго нь аймаг, орон нутгийн залуусыг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гэсэн үндсэн чиглэл баримтлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил анхны сургалтаараа сайн суралцсан хоёр хүүхэд мөн энэ жил амжилттай суралцсан таван суралцагчид Тайвань улсын их дээд сургуулиудад бакалавр болон магистарт 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж олгож байгаа юм. Уг сургалтын нээлтийн үеэр УИХ-ы гишүүн Ц.Баярсайхан нээж үг хэлснээс гадна тус аймгийн Засаг даргын газрын төлөөлөл, хамтран төслийг хэрэгжүүлж буй “Энержи Ресурс” ХХК, “Глобал Удирдагч” дээд сургуулийн багш, албан хаагчид суралцагч нарт ирээдүйн сайн сайхан, чадварлаг боловсон хүчин болж төлөвшихөд нөлөөлөхүйц илтгэлүүд тавьсан юм. Энэ жилийн зуны сургалтанд нийтдээ 188 хүүхэд, залуус бүртгүүлж, 70 хүүхэд буюу 35 оюутан, ЕБС-ийн төгсөх ангийн 35 сурагчид шалгалт өгөн хамрагдахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж