Төрийн ордны хойд замыг хаана

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Төрийн ордны хойд замыг хаана

Залуучуудын өргөн чөлөөний хэсэг болох Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хааж хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Төлөвлөсөн ёсоор ирэх даваа гаригт буюу 20-ны 08.00 цагт уг замын хөдөлгөөнийг нээх юм байна. Түүнчлэн Таван шарын уулзвараас Толгойтын төмөр замын гарамтай уулзвар хүртэлх 700 метр авто замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн 21 хоногийн хугацаатай хаахаар төлөвлөж байна. Таван шарын долоон метр өргөнтэй хуучин замыг 21 метр болгон өргөсгөж, зургаан эгнээ бүхий зам болгох шинэчлэлтийн ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт компани гүйцэтгэж байгаа юм. Энэ авто замын хэсэгт дулааны ил шугамыг зам доогуур байршуулах ажил хийгдэх ёстой бөгөөд Эрчим хүчний газраас тендер зарласан байна. Мөн өнөө өглөө Бага тойруугийн замын Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн байна. Харин өнөөдөр нээхээр төлөвлөж байсан Толгойтын төмөр замын фрезертэй уулзвараас Сонсголон хүртэлх зам, 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км замын баруун тийш чиглэсэн урсгалын хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нээхээ түр хойшлуулжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж