”Орчин цагийн хөгжмийн концерт” болно

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

”Орчин цагийн хөгжмийн концерт” болно

"Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит “Монгол улсын
филармони” 2010 онд “Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа”
уриатайгаар ажиллаж байна. Улсын филармонийн Морин хуурын чуулга нь
үндэсний язгуур, ардын уламжлалт бүтээлээс гадна дэлхийн сонгодгуудыг
уран бүтээлийн төлөвлөгөөндөө багтаан, үзэгчдэд хүргэж эхлээд байгаа.
Энэ ажлын үргэлжлэл болох Морин хуурын чуулгын шинэ уран бүтээл буюу
“Орчин цагийн хөгжмийн концерт” тоглолтыг энэ сарын 12-нд 19.00 цагаас
толилуулах гэж байна. Тоглолтонд З.Хангалын “Концертный увертюр”,
“Эрдэнэсийн уул”, Х.Алтангэрэлийн “Нутгийн зүгт”, Б.Мөнхболдын “Дуут
төвөргөөн," “Ятгын концерт”, Б.Шаравын “Цагаан малгайтны
бүжиг” бүтээлүүдийг тоглох аж.
Тоглолтын гол онцлог бүтээлүүдийн бичигдсэн хэв маяг, аялгууны хувьд
орчин үеийн өрнийн хөгжмийн дэг болоод өгүүлэмж, тодорхой мэдрэгдэх
бөгөөд агуулгын хурц шийдэл, цохивор хөгжмүүдийн бүрэлдэхүүнийг өргөн
ашиглан ритм, хэмнэлийг гол болгон бичсэн юм байна.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж