
Даваа гаригийн өглөөний байдлаар амь үрэгдсэн болон сураггүй алга болсон иргэдийг мужаар нь хуваан авч үзвэл, Хунань мужид 39 хүн үрэгдэж, 21 хүн сураггүй болсон, Хубей мужид 29 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсон байна. Түүнчлэн Гүижоу мужид 24 хүн амь эрсдэж, 32 хүн алга болсон, Жяньси мужид 13 хүн амиа алдсан байдалтай байгаа аж. Одоогийн байдлаар бороо зүсэрч, цаашид үргэлжлэн орох хандлагатай байгаа 11 муж, долоон хотод яаралтай тусламжийн цэгүүдийг байгуулаад байгаа ба орон нутгийн иргэний хэрэг эрхэлсэн газрууд түр хоргодох байрнуудыг байгуулж, онцгой байдлын төлөвлөгөөг эцсийн байдлаар боловсруулан баталж, иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.