
Монголын уул уурхайн 26 компанийн 30.8 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий үнэт цаас олон улсын хөрөнгийн биржүүдээр арилжаалагдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх 26 компанийн үнэт цаас Торонто, Хонконг, Австрали зэрэг орны хөрөнгийн биржээр арилжаалагдаж байна. 2011 он гарсаар Монголын хөрөнгийн биржээр 98 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, нийт 37.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 61.6 сая ширхэг үнэт цаас арилжааалагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.4 тэрбум төгрөгөөр буюу 170,8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Ж.ГЭГЭЭ