Г.Нарансолонго, С.Тэмүүжин нарын хүү нэг нас хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Г.Нарансолонго, С.Тэмүүжин нарын хүү нэг нас хүрнэ

Х-түц продакшны
жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар дэр нэгтгээд нэлээдгүй хугацааг
ардаа орхилоо. Хар, цагаан хэл ам, хов жив нилээдгүй дагуулсан хосууд
өнгөрсөн жил хүүтэй болсон бөгөөд Анар-Од хэмээх содон нэрийг хайрласан.
Жүжигчин Г.Нарансолонгын хувьд өмнө нь амьдрал зохиож байсан төдийгүй
нэг охинтой учир Тэмкагийн аав, ээж бэрдээ тийм ч таатай биш байсан
боловч одоо ёстой л нэг “амь” гэнэ. Анхны ачыг нь төрүүлж өгсөн төдийгүй
өөрөө уран бүтээлээсээ түр завсарлага аваад байгаа ч эр нөхрийнхөө
“арыг” сайн дааж байгаа болохоор арга ч үгүй биз. Нарансолонго “Миний
хөрш чөтгөр” киноноос хойш ямар нэгэн уран бүтээлд оролцоогүй. Харин
саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо тэрээр нэлээдгүй мярайлсан харагдана
лээ. Жүжигчин Тэмкагийн хувьд эхнэрээсээ нэлээд олон насаар дүү бөгөөд
аав ээжийн эрх хүү байсан болохоор одоо ч зангаа тавихгүй хүү, охин
хоёртойгоо зэрэгцэн Солонгодоо эрхэлж суудаг гэнэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж