Уул уурхайн салбарт 1042 жолоочийн орон тоо бий

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт 1042 жолоочийн орон тоо бий

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд гадаадаас ажиллах хүч авах
квот тогтоосон. Тухайн компанийн хөрөнгө, ажиллах хүчээс хамааран нийт
ажилчдынх нь 50 хувь гадаад ажилчин байх ёстой гэсэн байдаг. Тиймээс эл
квотыг мөрдүүлж ажиллуулахын тулд уул ууурхайн компаниудын жолооч нарыг
мэргэшүүлэхээр болжээ. Үүний тулд Өмнөговь, Дорноговь аймагт уул уурхай
эрхэлдэг 41 аж ахуйн нэгжийг судалгаанд хамруулахад, 1042 жолоочийн
ажлын байр бий гэсэн тооцоо гарсан байна. Хөдөлмөр халамжийн
үйлчилгээний газраар дамжуулан орон нутаг дахь хөдөлмөрийн биржид эдгээр
жолоочдыг бүртгэх санал тавьсан ч уг ажил удаашралтай байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж