Цэргийн салбарт хамтран ажиллахаас айжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Цэргийн салбарт хамтран ажиллахаас айжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оросын Холбооны улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков мягмар гаригт Ойрхи дорнод болон Хойд африкийн орнуудтай цаашид цэргийн талаар хамтран ажиллахаас айдас төрж буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь Ойрхи дорнодод болон хойд африкт өрнөж буй олон нийтийн эсэргүүцэл цуглаантай холбоотой ажээ.

    Сердюков сайд “Үнэндээ бид нарын сэтгэлийг маш түгшээж байна. Бид нарын гарын үсэг зурсан цэрэг-техникийн гэрээ хэлэлцээрүүд амьдралд бүрэн хэрэгжээсэй гэж хүсч байгаа юм” гэж  Уралын өмнөд хэсэгт орших Оренбург хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн ажээ.

    Батлан хамгаалахын сайд Арабын орнуудад өрнөж буй олон нийтийн үймээн самууныг дурдаад цэргийн техникийн хамтын ажиллагаанд саад бэрхшээл учирч болзошгүй болоод байгааг онцлон дурдсан байна.

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ливи улсын талаар гаргасан шийдвэрийн дагуу гэхэд л Орос улс 4 тэрбум долларын хохирол амсахад хүрээд байгаа юм байна.

    Одоогийн байдлаар Орос улс 2 тэрбум долларын цэргийн зэр зэвсэг нийлүүлэхээр Ливи улстай гэрээ хэлэлцээ байгуулаад байгаа бөгөөд  цэрэг, зэвсэглэлийн үйл ажиллагаатай холбоотой бусад зүйлээр 1,8 тэрбум долларын гэрээ хэлцэл явуулж байгаа юм байна.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж