
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын арга хэмжээний тасалбар, нэвтрэх зөвшөөрлийн үнийг баталжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох баярын арга хэмжээний тасалбар секцээсээ хамаарч 13-24 мянган төгрөг байх гэнэ. Үүнд 1-4 болон 14-17 дугаар секцийн тасалбар 24 мянган төгрөг, 9,10 дугаар секц 15 мянган төгрөг, 6-8, 11-13 дугаар секцийн тасалбар 13 мянган төгрөг юм байна.
Харин автомашины А,Д,Ж зөвшөөрөл 20 мянган төгрөг, Б зөвшөөрөл 15 мянга, Ү,М зөвшөөрөл 10 мянга, Г зөвшөөрөл найман мянга, М зөвшөөрөл гурван мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн баяр наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн мандатны үнэд өөрчлөлт ороогүй, дотоодын сэтгүүлчид 15 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчид 100 ам.долларын хураамж төлөх юм.
Г.Даша