
аймгийн төв Улиастай хотноо Ардын хувьсгалын 90-н жилийн ойд зориулсан
аймгийн баяр наадам зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд боллоо.
Наадмын
хүчит бөхийн барилдаан өчигдөр өндөрлөв. Улсын заан М.Баяржавхлан,
Б.Соронзонболд, улсын харцага Т.Нармандах, М.Дармаабазар, М.Батжаргал,
улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс, Г.Эрхэмбаяр, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр
тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосон Завхан
аймгийн наадамд улсын заан М.Баяржавхлангийн ах, Завхан аймгийн Нөмрөг
сумын харьяат, аймгийн заан М.Баярсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул
сумын харьяат, аймгийн арслан Б.Гончигдамба үзүүрлэжээ.
Харин их шөвөгт
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын заан М.Баяржавхлан, Хөвсгөл
аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын начин Ц.Содномдорж нар үлдсэн
байна.
Гэрэл зургийг www.undesniibukh.mn