
Залуу дуучин Эгшиглэн шоу тоглолтод оролцох бүртээ хоёр дүүгээ дагуулж явдаг болжээ. Учир нь хоёр дүү нь эгчийгээ дуулж байхад тайзны ард вокал хийдэг байна. Эгшиглэнгийн хоёр ихэр дүү нь “Universe Best Songs-2009” наадамд оролцож, дөрөвдүгээр шат хүртлээ амжилттай оролцож байсныг санаж байгаа биз.
Эгч дүү гурав “Мобиком” корпорацийн 15 насны ойн шоу тоглолтод ижил загварын намирсан урт цамцаар гангарсан байв. Харин дуучин Эгшиглэн энэ үдэш “100 хувь” дуугаа дуулж сонирхуулсан. Мэдээж хоёр дүү нь дахилт бүрт нь вокал хийж, эгчийгээ дэмжиж байв.
М.Анир