
Газар хөдлөлт болохын өмнөхөн цагдаа нар шуурхай ажиллаж, хийн түлш алдагдахаас сэргийлэхийн тулд хотын төвийн бизнесийн дүүрэг болон хэд хэдэн гүүрүүдийг нурахаас сэргийлж хаажээ. Газар хөдлөлтийн үеэр гэрэл цахилгаан тасарч, холбооны шугамууд тасарсан ч, азаар энэ удаагийн газар хөдлөлт нь хохирол харьцангуй багатай байсан ба хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авчээ.
Эхний газар хөдлөлт нь Кристчерч хотын зүүн өмнөд хэсэгт орон нутгийн цагаар өдрийн 13.00 цагт 5,2 магнитутын хүчтэй, есөн километрийн радиустай, 11 километрийн гүнд болсон бол дараагийн чичирхийлэл 14.40 цагт зургаан магнитутын хүчтэй, 13 километрийн радиустай, есөн километрийн гүнд болсон байна.
Б.Энх