Д.Болд МАН-д элссэн үү

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Д.Болд МАН-д элссэн үү

Өнөөдөр Монгол ардын намын 90 жилийн ой болж байна. Энэ өдөр олны танил есөн хүн МАН-д шинээр элсч байгаа гэнэ. Үүнд дуучин Д.Болд, кикбоксчин Ц.Амарбаясгалан нар МАН-д элсэхээр болжээ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар дуучин Д.Болдоос тодрууллаа.

-Сайн байна уу, Таныг МАН-д элсч байгаа гэсэн мэдээлэл байна?

-Тийм мэдээлэл гарсан байна. Ерөнхийд нь харлаа, уншлаа.

-Энэ мэдээлэл үнэн үү?

-Худлаа, бүр ор үндэслэлгүй мэдээлэл байна.

-Та өөрөө найз нөхөд, ойр дотныхондоо МАН-д элсэх тухай ярьсан юм биш үү?

-Би тэгж сүртэй зүйл ярьж байгаагүй. МАН-д элсэх тухай бол бүр ч ярьж байгаагүй шүү.

-Ер нь цаашид намд элсэх бодолтой байна уу?

-Би бол чөлөөт уран бүтээлч. Тиймээс аль нэг намд элсэх талаар боддоггүй.

-Таны хувьд хувь хүн, Монгол Улсын иргэний хувьд аль намын бодлогыг дэмждэг вэ?

-Нийгэмд хэн зөв зүйл хийж байна түүнийг л дэмждэг дээ. Дахин хэлэхэд намайг МАН-д элсэх гэж байгаа гэх энэ мэдээлэл ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэлээ. Мөн кикбоксчин Ц.Амарбаясгалангаас МАН-д элсч байгаа эсэх талаар нь тодруулахад энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр энэ талаар огт сонсоогүй, ерөөсөө ч ямар нэгэн намд элсэх бодолгүй байна гэлээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж