
Өнгөрсөн оны 11-р сард Өмнөд Солонгосын KOSPI хөрөнгийн биржийн индекс хаалтын худалдаанаас арван минутын өмнө ханш нь 2.8 хувиар унасан хэрэг гарсны дагуу дээрхи байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. FSC байгууллага Дойче банкны Гонконг, Нью-Йорк болон Сөүл дэх төвийн ажилтнууд энэ хуулв бус ажиллагаанд оролцсон гэж баталж байгаа бөгөөд тэд Өимнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр асар их хэмжээний арилжааны зохиомол байршлуудыг бий болгон улмаар ханшийг унагаж 45 орчим тэрбум вонын ашиг олсон бололтой.
Дашрамд дурдахад Дойче банк (Deutsche Bank) нь Тавантолгойн орд газрын зөвлөх банкаар сонгогдохоор өрсөлдөж байгаа билээ.
М.Наст