“Red Faction”-ын шинэ анги гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

“Red Faction”-ын шинэ анги гарчээ

Видео тоглоомын сонин хачинаас дуулгадаг томоохон сайт болох IGN-ээс 7,0 Good буюу нилээн өндөр үнэлгээ авсан тоглоом саяхан нээлтээ хийлээ. Энэ нь арваад жилийн өмнө тоглоомын ертөнцөд мэндэлж байсан Red Faction хэмээх цувралын гурав дахь анги юм. 2001, 2002 онд нэг ба хоёрдугаар анги нь зах зээлд гарч нилээдгүй амжилт үзүүлж байсан ч удаах анги нь хийгдэлгүй бараг мартагдах шахаж байсан билээ. Тэгвэл тус тоглоомын хөгжүүлэгч Volition.Inc болон борлуулагч THQ нар ийнхүү шинэ ангийг нь бүтээж хэдхэн хоногийн өмнө худалдаанд гаргалаа. Microsoft Windows болон Playstation 3, Xbox 360, Onlive платформууд дээр бүтээгдсэн тус тоглоом нь third person shooter төрлийн тоглоом бөгөөд IGN сайт энэ оны шилдэг тоглоомуудын нэг хэмээн өндөр үнэлгээг өгөөд байгаа юм. Нэг ба олон тоглогчийн горимоор тоглож болох Red Faction: Armageddon хэмээх энэ тоглоом нь 49,99 долларын үнэтэй борлогдож байгаа ажээ.    

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж