
Жемисон орон нутгийн цагаар ням гаригт “Филаделфиа”-гийн эсрэг хийсэн тоглолтод 95:91 харьцаатай хожигдохдоо зүүн гарынхаа хурууг гэмтээсэн юм. Тэрбээр өнөөдөр мэс ажилбар хийлгэх бөгөөд Кливлэндийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар таван долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй гэнэ. Энэ хооронд хэдийнэ улирал дуусах юм.
Магадгүй Жемисоний хувьд Филаделфиагийн эсрэг хийсэн тоглолт нь түүний NBA дэх сүүлийн тоглолт байж магадгүй. Улирал дуусгаад зодог тайлах тухай ярьж байсан тэрбээр маш олон жилийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн ч энэ улирал шиг муу амжилтын гэрч болж байгаагүй юм. Түүнчлэн “Кавальерс” 26 дараалсан хожигдол амсч, сөрөг дээд амжилтын эзэд болсон. Тэдний төвийн тоглогч Андерсон Варажео бэртлийн улмаас хэдийнэ будагтай талбайг орхиод байгаа байгаа бол багийн лидер Жемисонг ийнхүү үдэж байна.
“Кливлэнд Кавальерс” багийн ирээдүй улам бүүдийсээр…