
МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан болон МАН-ын гишүүд, дэмжигчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Дээрх арга хэмжээнд их жанжин Д.Сүхбаатарын зээ З.Хайдар, мөн гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо.
МАХН-ын гишүүд, дэмжигчид мөн 90 жилийн ойг тэмдэглэж байна. Тэд өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх байсан ч, МАН-ынхны цэцэг өргөх ёслолын ажиллагаатай давхцсан тул арга хэмжээгээ түр хойшлуулсан гэх мэдээлэл ирээд байна. Гэхдээ өнөөдөртөө багтаж, их жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх гэнэ.
Яг одоо МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо нэр хайрлаж байна.
Г.Дарь