Ш.Сайхансамбуу гишүүн мэдүүлэг өгөв

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу гишүүн мэдүүлэг өгөв

УИХ-ыг гишүүдийг авлига өгсөн хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг АТГ-аас дуудаж мэдүүлэг авчээ. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр түүний хэвлэлд өгсөн ярилцлагыг нийслэлийн Прокурорын газар хянаад, хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзэн даалгавар бичиж АТГ-т шилжүүлсэн юм. Үүний дагуу АТГ-аас шалгаж, гишүүнээс мэдүүлэг авсан байна. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би авлига авсан гишүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэх утгатай зүйл ярьсан нь тайлбар мэдүүлэг авч, сэжигтнээр шалгах үндэслэл болоод байгаа юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж