“Х-Түц”-д гурван СТА нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Х-Түц”-д гурван СТА нэмэгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэгт зүй ёсоор тооцогддог  “Х-Түц” продакшн бие даасан хоёр дахь дэлгэцийн бүтээл «Болсон явдал» уран сайхны киноныхоо нээлтээ “Тэнгис” кино театрт өчигдөр хийсэн. Тус продакшныхны дэлгэцийн шинэ уран бүтээлд  шинэхэн соёлын тэргүүний ажилтан жүжигчин Батаа, Төөдөө нар тоглосон юм.

    Шинэхэн киноны нээлтийн өдөр тус  продакшны жүжигчин  Д.Түвшинтөр, Д.Баттөмөр, Г.Нарансолонго нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж, давхар баяр боллоо. Кино, драм, мюзикл гээд урлагийн хэд хэдэн төрөлд хүч үздэг тус хамтлагт ажиллаж, өөрсдийн бүтээсэн дүрээрээ олонд таашаагдсан эдгээр жүжигчдэд соёлын тэргүүний ажилтан цол өгсөн нь олон хүнийг баярлуулсан хэрэг байлаа. Гурван залуу жүжигчиндээ фенүүдийнх нь өмнөөс уран бүтээлийн амжилт хүсье.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж