
Шинэхэн киноны нээлтийн өдөр тус продакшны жүжигчин Д.Түвшинтөр, Д.Баттөмөр, Г.Нарансолонго нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж, давхар баяр боллоо. Кино, драм, мюзикл гээд урлагийн хэд хэдэн төрөлд хүч үздэг тус хамтлагт ажиллаж, өөрсдийн бүтээсэн дүрээрээ олонд таашаагдсан эдгээр жүжигчдэд соёлын тэргүүний ажилтан цол өгсөн нь олон хүнийг баярлуулсан хэрэг байлаа. Гурван залуу жүжигчиндээ фенүүдийнх нь өмнөөс уран бүтээлийн амжилт хүсье.
Г.Даша