Р.Отгонтуяа тайлан тоглолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Р.Отгонтуяа тайлан тоглолт хийлээ

Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын гоцлол дуучин Р.Отгонтуяа тайлан тоглолтоо өндөрхаанчууддаа өргөн барилаа. Тэрбээр “Тэнгэр ивээлт ээж” дууныхаа нэрээр тайлан тоглолтоо нэрлэжээ. Дуучин Р.Отгонтуяа 1993 оноос өнөө болтол “Хан Хэнтий” чуулгад мэргэжлийн дуучнаар ажиллаж байгаа юм. Түүний тоглолтод Монгол улсын гавъяат жүжигчин, уртын дуучин С.Нансалмаа, Г.Хонгорзул, олноо зохиолын дуэт дуугаараа алдаршсан дуучин Р.Батболд, Ц.Цэнджав нар хүрэлцэн ирж чуулгын хамт олон бүрэлдэхүүнээрээ оролцов. Мөн Хэрлэн сумын “Баавай Төгөлдөр”, “Ерөөлтөгс”, “Баян-Эрдэс”, “Хөвчийн Жонон”, “Цэнэ Трейд” ХХК, “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Хутагт” групп зэрэг байгууллагууд ивээн тэтгэж “Хан Хэнтий” чуулга ерөнхий зохион байгуулагчаар нь ажилласан байна. Ардын болон уртын дууг голлон дуулдаг дуучин бүсгүй маань ийнхүү 37 настайдаа тайлан тоглолтоо олон нийтдээ өргөн барьж “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж