Нэг цонхны үйлчилгээтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Нэг цонхны үйлчилгээтэй танилцав

Дархан-Уул аймагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2009 оны долдугаар сард байгуулагдсан. Тус үйлчилгээ нь аймгийн хэмжээнд төрийн найман байгууллагын 175 нэр төрлийн үйлчилгээг шууд хэлбэрээр хүргэж, дээрх  байгууллагуудын   нийт 15 албан хаагч иргэдэд үйлчилгээ үзүүлэх болсон юм. Энэхүү үйлчилгээ нээгдсэнээр иргэд богино хугацаанд олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч цаг хугацаа, зардал мөнгө хэмнэгдэх боломж бүрдсэн. Жишээ нь: Иргэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийхэд Нотариат дээр гэрээгээ хийж, Захирагчийн албанд  байртай холбоотой өр төлбөрийг шүүлгэж, банкинд төлбөр, хураамжаа төлөөд, эд хөрөнгийн бүртгэлийн тасгаас үйлчилгээгээ авч байна. Монгол улсын хэмжээнд 20 аймаг, зургаан дүүрэг, нэг суманд хэрэгжиж байгаа төслүүдээс 13 нь амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд тэдгээрийн нэгдүгээрт Дархан-Уул аймаг тооцогдсон. Хөрөнгө оруулсан Швейцарийн хөгжлийн агентлаг болон Азийн хөгжлийн сангийн төлөөлөгчид манай аймагт ажиллаж, тус үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцсанаас гадна, төвлөрлийш сааруулах талаар судалгаа хийж явсан юм.

 “Нэг цонхны үйлчилгээ” нь давхардсан тоогоор 2009 оны жилийн эцсийн байдлаар нийт 45690 иргэнд, 2010 онд 110437 иргэнд , 2011 оны эхний дөрвөн сард 35380  иргэнд тус тус  үйлчилгээ үзүүлжээ. Нэг цонхны үйлчилгээний талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад долоо хоног тутам, хүний аюулгүй байдлын судалгааны төвд улирал тутам мэдээлж, интернетийн цахим хуудсуудад мэдээллийг тогтмол байршуулж байгаа юм. Монгол улсын засгийн газраас Швейцарийн хөгжлийн агентлагт төвлөрлийг сааруулах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санал тавьжээ. Тэр хүрээнд хүн ам төвлөрсөн суурин газар болох Дархан хотод ирж, энэ талаарх бодит байдалтай танилцсан байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж