Эрдэс баялгийн салбарт төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарт төсөл хэрэгжүүлнэ

Эрдэс баялгийн салбарын өсөлтөд тулгуурласан эдийн засгийн тогтвортой, өргөн цар хүрээтэй өсөлтийг дэмжих, бодлогын орчныг сайжруулахад зорилготой гурван сая еврогийн төслийг Монголд хэрэгжүүлэхээр болжээ.

“Эрдэс, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хэмээх уг төслийг манай улс ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлэх ба гадаад, дотоодын хувийн хэвшлийнхний оролцоонд тулгуурлах юм байна. Уг төслийн загварыг боловсруулах зорилгоор саяхан ХБНГУ-ын шинжээчдийн баг Улаанбаатарт ажиллаад буцсан юм. Уг багийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны зүүн Азийн газрын дарга асан, бие даасан зөвлөх Роберт Хаас тэргүүлж, бүрэлдэхүүнд тус улсын Гео шинжлэх ухаан, ашигт малтмалын газар, Стандарт хэмжилт зүйн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагын мэргэжилтнүүд багтжээ.

З.ГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж