
Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 18-нд бүх нийтийн гүйлт зохион байгуулахаар болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулах бүх нийтийн гүйлтэд 2012 оны Лондонгийн олимпид оролцох эрх авсан олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар зочноор оролцох аж. Мөн бүх нийтийн гүйлтэд оролцогчид Сүхбаатарын талбайгаас Зайсан дахь танктай хөшөө хүртэлх 4 км зам туулах аж.
Улмаар хурд, хүч, тэвчээрээрээ манлайлсан эхний гурван байрыг шалгаруулж мөнгөн шагнал өргөмжлөл гардуулахын зэрэгцээ эхний 100 оролцогчийг шагнахаар болжээ. Бүх нийтийн гүйлтэд оролцогчдыг Спортын төв ордны гурван давхарт байрлах Монголын Хөнгөн атлетикчдын холбооны байранд энэ сарын 17-нийг хүртэл бүртгэх юм байна.
Г.Дарь