“Лондон-2012”-ын галт бамбар 6 сард бэлэн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын галт бамбар 6 сард бэлэн болно

“Лондон-2012” зуны XXX олимпийн их наадмын зохион байгуулах хорооноос хүн төрөлхтний их баяр наадам гэгддэг зуны олимпийн галт бамбарын загварыг гаргах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн зохион бүтээгчдийг нэрлэлээ.

Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос зарласан галт бамбарын загварыг бүтээх тендерт Лондонгоос гаралтай Эдвард Барбер, Жей Осгерби нар шалгарсан байна. Тэд олимп болон паралимпийн галт бамбарын аялалд хэрэглэх галт бамбар болоод аяллын явцад түр зогсоолууд дээр байрлах бамбарын тогооны загварыг ч мөн урлах ёстой.
Олимпийн наадмын галт бамбар Грекийн Афин хотоос гарч, 2012 оны тавдугаар сарын 18-нд Британи аралд ирэх бөгөөд Их Британи даяар 70 хоногийн турш аялна. Харин бамбарын аялалд 8000 хүн оролцож, олимпийн ариун галыг дамжуулан улс орон даяар аялах ажээ.

Олимпийн наадмын салшгүй нэг хэсэг, бэлгэдэл болдог Лондонгийн олимпийн галт бамбарыг энэ оны зургадугаар сард олон нийтэд танилцуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж