
Тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа айл, өрхүүд газраа чөлөөлж өгөхийн тулд хэд хэдэн хувилбараас сонголт хийх боломжтой аж. Газраа сууц болгох, эсвэл тохиролцож нөхөн төлбөр авах, иргэд нийлээд үндсэн хөрөнгө босгох замаар төлөвлөгдөж буй үйлчилгээний газрыг эзэмших, мөн түр оршин суух 300 айлын орон сууцанд амьдрах зэрэг боломжийг нийслэлийн захиргааны зүгээс олгож байна. Гэхдээ түр оршин суух сууцны эхний барилга энэ онд баригдаж дуусах юм байна. Долдугаар хороолол баригдах Ногоон нуураас 100 айл хүртэлх нутаг дэвсгэрт амьдарч байгаа айлуудын 70 хувь нь орон сууцанд орохоор хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Айлуудын газрыг хэрхэн үнэлж, хэдэн өрөө байраар солих нь чухал асуудал болоод байна. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн мөрдөж буй жишгээр бол 0.3 га-гаас доош газартай өрхөд нэг өрөө, 0.4 га-гаас дээш газартай айлд хоёр өрөө байр өгч байна. Газраа байраар солих сонирхолтой байгаа өрхүүдийн хувьд ихэнх нь 0.2-0.4 га газартай юм байна. Харин цагдаагийн гудамж дагуу барилгын материалын дэлгүүрүүд газар чөлөөлөх асуудалд хорйго хандаж байгаа аж.
З.ОРГИЛ