
Мэргэжлийн байгууллагыг төлөөлж “Эрдэнэс МГЛ” ТӨХХК-ны Хуулийн хэлтсийн дарга Т.Билэгт, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн мэргэжилтэн н.Оюунбилэг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзандан нар оролцон иргэдийн сонирхсон асуултанд хариулж, явагдаж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ.
Монголчуудын олонхид нь хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээлэл хомс байгаагаас эх орны хишгийг хэрхэн яаж авах, ямар буруу ойлголт нийгэмд байгаа талаар тайлбар өгөв. Тухайлбал Иргэд Үнэт цаасны төвд хандан данс нээлгэхээр дараалан үүсгэн сандрах шаардлагагүй бөгөөд эхний ээлжинд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тохиолдолд регистрийн дугаараар хувьцааны бичилт хийгдэх аж.