
Улирлын турш Данкан, Жинобили, Паркер нар бэртэл гэмтэлгүй байж, NBA-ын шилдэг амжилтыг үзүүлээд байгаа билээ. Паркер Монголын цагаар даваа гарагийн өглөө “Мемфис Гриззлис” багийн эсрэг тоглож байхдаа гэмтсэн байна. Тоглолт бүрийг гараанаас эхлүүлж, улмаар “Сан Антонио” багийн түүхэн дэх хамгийн сайн эхлэлүүдийн нэг болох 49-10 гэсэн амжилтыг үзүүлэхэд тэрбээр багийнхаа гол тоглогч нь байсан юм. Тэрбээр 17,1 оноо, 6,6 оновчтой дамжуулалт гэсэн статистик үзүүлэлт үзүүлж байжээ. Гэвч хамгийн гол нь “Спөрс”-ийн одоогийн амжилт түүний хурдан довтолгоотой салшгүй холбоотой. Түүнийг эзгүйд Жорж Хилл гарааны байрлалыг нь эзлэх нь ээ.
“Сан Антонио Спөрс” хэрэв үндсэн бүрэлдэхүүнээрээ байсан бол ирэх бямба гарагт “Майами Хит”-ийн эсрэг тоглох анхны тулаандаа давуу байдалтайгаар оролцох байсан ч одоо тэд довтолгооны нэг цөм болсон тоглогчгүйгээрээ дутмаг байх нь ойлгомжтой. “Майами Хит”-тэй дараалан тоглоод, ирэх даваа гаригт нь “Лос-Анжелес Лейкерс”-тэй улирлын гурав дахь учраагаа хийнэ. “Сан Антонио Спөрс” бэртэл гэмтэлгүйгээр улирлыг үргэлжлүүлж, эргэн NBA-ын аварга багийн хэмжээнд хүртэл яригдаж байсан юм. Бүх тоглолтуудад Данкан, Паркер нар гараанаас гарч байсан бол Ману ганц нэг тохиолдолд сэлгээ рүү шилжиж байжээ. Өнгөрсөн жил Паркер гарандаа бэртэл аван плей-оффоос багтаа эргэн ирж, найман тоглолтыг сэлгээнээс хийгээд гарааны байрлалаа Жорж Хиллээс эргүүлэн авч байсан түүхтэй.
Энэ жил ч тийм зүйл дахин давтагдахыг үгүйсгэхгүй.
Score Studio