Бензиний онцгой албан татварыг бууруулав

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Бензиний онцгой албан татварыг бууруулав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд
түүгээр хэд, хэдэн чухал шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд
Сүхбаатар,
Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 бензинд
170 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 80 мянган төгрөг
болтол бууруулжээ.  Мөн АИ-92 бензинд 230 мянган
төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсан бол 100  мянган төгрөг
болгож бууруулж, дизелийн түлшнээс татвар авахгүй байгааг хэвээр үлдээх шийдвэр
гаргасан аж. Алслагдсан боомтоор
оруулж ирэх бензин, түлшинд оногдуулах онцгой албан татварын хэмжээг хэвээр хадгалахаар
болсон аж. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрийг ирэх
лхагва гаригаас мөрдөх юм байна.

Онцгой албан татварын хэмжээг ийн бууруулснаар нефтийн бүтээгдэхүүний үнийн
огцом өсөлтийг сааруулах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, авто
бензин, дизелийн түлшийг ОХУ-ын “Роснефть” компани хангалттай хэмжээгээр
нийлүүлэх боломжгүй байгаа учир бусад
компани болон
БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авч нийлүүлэлтийг
нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болно
гэж үзжээ
.

ОХУ-ын “Роснефть” компани Монгол Улсад энэ сард нийлүүлэх А-80 бензин 118, АИ-92 бензин 123,
дизелийн түлш 68 ам.доллараар нэмэгдүүлсэн байна.

Мөн Аи-92 авто
бензиний нийлүүлэлтээ ч багасгажээ. Монгол У
лс сард дунджаар 20 мянга орчим тонн АИ-92 бензин
хэрэглэдэг боловч “Роснефть”-ийн зүгээс 8000 тонныг нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Тиймээс  бусад газруудаас бензин авахаар хөөцөлдөж эхэлсэн тухай энэхүү хуралдаанд Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригт мэдээлжээ.

Түүнчлэн энэ
удаагийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудал нь
“Ялтан шилжүүлэх тухай
Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол
Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгожээ.

Монгол Улсаас ИБУИНВУ болон АНУ-д суугаа Элчин сайдын яамны
орон тоог нэмэх, АНУ-ын Сан Франциско, Япон улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод
ажиллуулах Ерөнхий консулын газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг
батлах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болсон байна. Тухайлбал, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод суух
Ерөнхий консулаар Ядмаагийн Ариунболдыг томилжээ. Я.Ариунболд 41 настай. Эрх зүй, шинжлэх ухааны магистр.
“Тэргүүний итгэмжит” дипломат цолтой. Дипломат албанд 15 жил ажиллаж байгаа бөгөөд 2008 оны наймдугаар сараас Бээжин дэх Элчин сайдын
яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар ажиллаж буй аж.

Г.Дарь

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж