
Монголын дартсын холбооноос “АПУ” ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Borgio Cup” дартсын сонирхогчдын тэмцээн болох гэж байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу ирэх сарын 2,3-нд болох бөгөөд дартсын спорт сонирхогчид байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө баг бүрдүүлж, оролцож болох ажээ. Тэмцээн сонирхогчийн дүрмээр зохиогдох бөгөөд нэг баг таван хүний бүрэлдэхүүний байх юм. Дартсын “Borgio Cup” тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88709066 утсаар авна уу.