Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг 2010 оны долдугаар сарын 6-нд гаргаж, 2011 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг үүрэг болгосон билээ. Энэ хугацаа хаяанд ирчихээд байна.

Зарлиг ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсаргах, иргэний төрсний болон  гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийх юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж