Япончууд эрх баригчдаа эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Япончууд эрх баригчдаа эсэргүүцлээ

Токио хотод өчигдөр эрх баригчдаа болон атомын цахилгаан станцыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. Жагсагчид Токио хотын төвөөр тайван жагсаал хийн, Засгийн Газраа эсэргүүцсэн үгтэй самбар барин жагслаа. Цагдаа нар цөөхөн байсан аж.

Гуравдугаар сарын 11-нд осол гарснаас хойш бүтэн гурван сар өнгөрсөн хэдий ч Фукушимагийн станц одоо хүртэл ослын байдалд байгаа юм. Түүнчлэн уг станцад сэргээн босголт хийгдэж дуусаагүй байгаад сэтгэл дундуур байгаа япончууд бүх атомын цахилгаан станцыг хаахыг шаардсан байна.

Фукушимагийн станцын цацраг идэвхийн нөлөөгөөр энэ дүүрэгт чихгүй туулай төрсөн нь шуугиан дэгдээгээд байгаа билээ. Харин судлаачид энэ нь зөвхөн тохиолдол гэж тайлбарласан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж