Аймгийн арслан А.Алтанхуяг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.11-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан А.Алтанхуяг түрүүллээ

“Мөнхийн үсэг” компанийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Рагчаа, харцага Л.Пүрэвжав нарын хүчтэнүүд зодоглосон эл барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын 014-р анги, “EFES” компанийн бөх А.Алтанхуяг түрүүлж,  Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, аймгийн арслан Б.Сангисүрэн үзүүрлэлээ. 
Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан Н.Түвшинбаяр зодоглосон, заалны барилдааны шөвгийн дөрөвт анх удаа аймаг, цэргийн цолтой дөрвөн бөх үлдсэн гээд маш сонирхолтой болсон уг барилдааны их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, аймгийн арслан н.Одбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Т.Баасанхүү нар үлдсэн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж