
Уул уурхай бол Монгол улсын маань ТОП сэдэв. Энэ бол бодит үнэн. Үүнийг дагасан их мөнгөний үнэр дуулдаад байдаг. Хамгийн гол нь бид энэ мөнгөөр эх орон, ирээдүй хойч үедээ хөгжил дэвшлийг авч ирж чадах уу, үгүй юу?
Сонгуульд амлачихсан юм одоо өгөхөөс өөр арга байхгүй гээд иргэн бүртээ хавтгайд нь сар бүр 21 000 төгрөг өгөөд, энэ нь нийт 800 тэрбум болж байх юм. 800 тэрбум төгрөгөөр өндөр үр ашигтай дунд хэмжээний үйлдвэр 800-г байгуулчих тооцоо гарч байна. Нэг тэрбумын өртөгөөр босох үйлдвэр жижиг үйлдвэрийн ангилалд багтддагүй юм. Жишээ нь, хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, том хэмжээний ноос угаах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өөрийн өртөг нь 200 сая төгрөгт багтаж байна. Эргэлтийн хөрөнгө бусад бүх зардалтайгаа нийлээд 300 саяын төсөл байх.
Засгийн газраас 2009 оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаж жижиг дунд үйлдвэрт зориулж 30 тэрбум төгрөг гаргаад нэг ширхэг жижиг цех ч байгуулаагүй. Бид тэр жил нь ХХААХҮЯ-наас зохион байгуулсан "Жижиг дунд үйлдвэр" нэртэй үзэсгэлэнг үзэж явахад алаг салад, эсгий таавчиг хоёроос өөр юу ч олж хараагүйгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. 2010 оныг бизнесийн орчныг сайжруулах жил болгон зарласан, яг юуг нь сайжруулав гэдэг нь бас л бүрхэг хэвээр байх юм.
Манай орны хувьд үйлдвэрлэлийн хамгийн гол тулгуур болох түүхий эд нь хангалттай байгаад байдаг. Ард иргэд маань нэг жижиг үйлдвэртэй болчихоод амьжиргаагаа залгуулж явахыг хүсээд байдаг. Төр засгийн зүгээс сүүлийн хэдэн жилийг нэр нь өөр боловч жижиг дунд үйлдвэрийг л дэмжих жил болгон зарлаад байдаг. Бас ч хоосонгүй хэдэн цаас хуваарилах юм. Тэгээд яагаад үйлдвэрлэл бодитой хөгжихгүй байна вэ?
Үргэжлэлийг ЭНД дарж үзнэ үү