Нууцын зэрэглэлтэй асуудлууд хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.11-нд нийтлэгдсэн

Нууцын зэрэглэлтэй асуудлууд хэлэлцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд С.Батболд нарын гадаад айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар өчигдөр нэлээд оройтож ээлжит бус хуралдаан хийсэн юм. Гэвч энэ талаар Засгийн газраас одоо хэр нь ямар нэгэн албан мэдээ өгөөгүй байна.  

Засгийн газрын гишүүдээс энэ талаар тодруулахад ээлжит бус хуралдаанаар дан нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцжээ. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх албан ёсны айлчлал, Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын төсөв, бүрэлдэхүүн, АНУ, БНХАУ-ын талтай байгуулах гэрээ, хэлэлцээр зэргийг хэлэлцэн тохирсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж