Өнөөдөр Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.06.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр өнөөдөр буюу зургадугаар сарын 11-нд тохиож байна. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүний төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид, иргэдийн төлөөлөл түүний төрөлх Дундговь аймгийн төв Мандалговь дахь Ж.Наранцацралт агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн “Наранцацралт” сангаас эрхлэн  Дундговь аймгаас төрөн гарсан дуучид, яруу найрагчид оролцсон  тоглолтыг Мандалговьчуудад сонирхуулж, ахлах ангийн сурагчдын дунд яруу найргийн уралдаант наадам зохион байгуулсан байна. Мөн тус аймгийн Дэлгэрхангай сумын уугуул залуу авьяаслаг дуучин Э.Төрмандах Наранцацралтын хөшөө цогцолбор бүхий цэцэрлэг дэх ил талбайд бүрэн хэмжээний концерт тогложээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж