Ерөнхийлөгчийн онгоц саатжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн онгоц саатжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцсоныхоо дараа өнөөдөр өглөө Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дахь Сутай хайрханы тахилгад оролцож үг хэлсэн юм. Тэрбээр Говь-Алтай аймгаас нийслэл рүү онгоцоор нисч үдээс хойш ирэх ёстой байжээ. Түүний онгоц хуваарийн дагуу 15.45 цагт Улаанбаатарт газардах ёстой байсан ч одоо хэр нь Есөнбулаг сумаас хөөрөөгүй байна. Ерөнхийлөгчийн онгоц техникийн шалтгаанаар түр саатаад байгаа гэж тахилгад оролцохоор явсан хүмүүстэй холбоо барихад хэлж байлаа. Ерөнхийлөгч оройдоо нийслэлд ирэх бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж