Мадридын санхүүгийн төв оффистоо робот хөтөч байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Мадридын санхүүгийн төв оффистоо робот хөтөч байрлуулжээ

Испанийн нийслэл Мадрид хотноо байрлах санхүүгийн төвийн төв байр дэндүү том, орж гарсан зочид төлөөлөгч, үйлчлүүлэгчид төөрөх, зорьсон газартаа хялбар хүрч чадахгүй тохиолдол элбэг гардаг учир нэгэн сонирхолтой, өхөөрдөм, олон хэлээр ярих чадварай бяцхан роботуудыг байрлуулжээ. Байгууламжийн үүдээр ороход маш олон тооны бяцхан роботууд таныг угтах бөгөөд роботын мэдрэгчтэй дэлгэцэн дээрх цэснээс хэл, хүрэх газраа сонгоод роботыг дагаад явахад л хангалттай гэнэ. Улаан өнгөтэй бяцхан роботууд хүний өвдгөнд шүргэхүйц хэмжээний өндөртэй бөгөөд Мадрид хотын “Santander Group”-ын санхүүгийн цогцолборын хаана юу байрлахыг яг таг мэддэг ажээ. Тэд барилга доторх бусад роботууд, хүмүүс, тэр ч байтугай хогийн савыг хүртэл тойрч гарахаа мэдэх ухаалаг хөтөч гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж