
Тэдгээр бага зэрэг азгүйтсэн хүмүүсийн нэг бол Шинай Твэйн юм. Канадын поп дуучин Шинай “CMT” хөгжмийн наадмын тайзны тэг голд бүдэрч унах үед түүний нүүрэнд сандарсан, ичсэн байдал зэрэг тодорч, арга хэмжээ дууссаны дараа ч шокноосоо бүрэн гарч чадахгүй байжээ. Гэхдээ аль хэдийн чадалтай хоолойны цараараа олны хайрыг татсан дуучин бүсгүйг фэнүүд нь тэгтлээ шоолохгүй биз ээ. Тайзан дээр амьдардаг хүмүүс унах, бүдрэх тохиолдлуудыг алийг нь тэр гэх вэ…
Б.Энх